127 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна

Авлигатай тэмцэх газраас 2017 оны аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 12 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн нэг хэрэг хүлээн авсан бөгөөд гурван хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 134 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, таван эрүүгийн хэргийг хаах саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ