Энергийн ундаанаас болж тархиныхаа талыг тайруулжээ

Брианна бүсгүйд тохиолдсон явдал нийгмийн сүлжээг донсолгож, энергийн ундааг хориглохыг дахин уриалахад хүргэжээ. Учир нь энергийн ундаа түүний нөхөр Остиныг эрэмдэг болгосон байна. Энэ үед Брианнна жирэмсэн есөн сартай байжээ. Одоо тэрээр нөхрийгөө дахин явдаг болгох гэж зүдэрч байгаа гэнэ.

“Сайн байцгаана уу, намайг Брианна гэдэг. Энэ бол надад тохиолдсон явдал...Хайр сэтгэл бол аар саар зүйл биш, зүгээр нэг дурсамж ч биш. Хайр бол харамгүй сэтгэлийн илрэл...” хэмээн Брианна өөрт тохиолдсон явдлын тухай Facebook-т бичжээ.

Тэд анхны хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж байхад Остин нойр, хоолгүй ажиллаж, энергийн ундаа их уудаг байжээ. Нэгэн удаа хадам ээж нь Брианна руу утасдаж нөхрийг нь эмнэлэгт, бүр эрчимт эмчилгээнд байгааг дуулгасан байна. Остины тархинд их хэмжээний цус харвасныг бүсгүй эмч нараас олж мэджээ. "Энергийн ундаа нь цус харвахад хүргэсэн"гэж эмч нар бүсгүйд хэлсэн байна.

Остин мэс засал хийлгэсний дараа муужирч унадаг, чичирдэг болжээ. Ийнхүү олон сарын дараа Остин эмнэлгээс гарсан байна. Одоо Брианнагийн хувьд өглөө бяцхан хүүгээ төдийгүй, нөхрийгөө арчилахаас эхлэдэг аж. Остин тэргэнцэрээр явж, эхнэрийнхээ туслалцаатайгаар физик эмчилгээ хийлгэж, хэл яриа сэргээх мэргэжилтэнтэй харьцдаг байна.

“Тэр бол анх миний дурлаж байсан эрэгтэй биш. Гэхдээ би түүнийг илүү их хайрладаг болсон. Түүний амьдрал урьдынх шигээ болохгүй. Гэвч би түүнийг хүн шиг л хүн байлгахыг хүсдэг. Би шаардлагатайбүхнийг хийнэ. Би түүнийг хэзээ ч орхихгүй” гэж Брианна бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ