Багшийн чадамжийн талаар хэлэлцэнэ

“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс жил бүр “Иргэний нийгмийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулдаг. Чуулган боловсролын сэдвийн хүрээнд явагддаг ч энэ жил “Чанар, санхүүжилт, хариуцлага” гэсэн гурван асуудлыг голлох аж.

Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, өөрийн удирдлагын байгууллагын туршлага, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, эгэх хариуцлагын хүрээнд иргэдийн бүтээлч хамтын оролцооны талаарх туршлагыг хуваалцаж, боловсролын талаар иргэний нийгмийн байр суурийг хэлэлцэн батлах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ