“Оюутолгой” компанийг шүүх хурал хойшилжээ

“Оюутолгой” компани 110 кгжинтэй, 33 настай залууг “хэт тарган” гэсэн үндэслэлээр ажилд аваагүй байна. Энэ нь хүний эрх зөрчсөн үйлдэл гэж Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ. Ийнхүү том биетэйгээс болж ажилд орж чадаагүй иргэн Ц.Чинбат шүүхэд гомдол гаргаад байгаа юм.

Гомдлыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2017.10.23/ 13.30 цагт хэлэлцэх байсан ч, нэхэмжлэгчийн хүсэлтээр хурлыг хойшлуулсан байна. Учир нь Ц.Чинбат шүүх бүрэлдэхүүнд дахин хөдөлшгүй нотлох баримт бүрдүүлж өгөхөөр болжээ.

Хүний эрхийн комисс түүний гомдлыг судалж үзээд, “Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт бий болгож, хүний эрхийг зөрчсөн шийдвэр” гэж дүгнэн, биеийн жин заасан хэсгийг хүчингүй болгохыг шаардсан албан бичгийг “Оюутолгой” компанийн ерөнхий захирал Армандо Торрестод 2017 оны долдугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн байна.

“Оюутолгой” компани 110 кгжинтэй, 33 настай залууг “хэт тарган” гэсэн үндэслэлээр ажилд аваагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ