2018 оны төсвийн тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болохоор товлогджээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. Үүнд:
  • Хувьцааны хөрөнгө шийдвэрлэх тухай,
  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай,
  • Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай,
  • Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Үүний дараа Засгийн газрын гишүүд хариуцсан салбарынхаа санхүү, зохион байгуулалтын нөхцөл байдлын талаар хуралдаанд танилцуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ