Дэлхийн хамгийн мяраалаг хүүхэд

Мексикийн 10 сартай хүү Луис Мануэль 30 килограмм жинтэй бөгөөд байнга хоол нэхэж иддэг гэнэ. Эмч нар түүнийг эмчилгээгүй ноцтой өвчинтэй байх гэж сэжиглэдэг аж.

Эцэг, эхийнх нь хэлснээр хүүг дөнгөж нэг сартай байхад тэд түүнд 2 ойтой хүүхдийн хувцас худалданавч өмсгөж байжээ. Хүү маш түргэн мяраалж эхэлсэн байна. Заримдаа хүнд жингээсээ болоод амьсгааддаг аж.

Хүү генетикийн өөрчлөлттэй буюу Прадер-Виллигийн хам шинж өвчинтэй байж магадгүй гэж эмч нар хэлдэг байна.Чухамхүү үүнээсээ болоод хүү байнга өлсөж байдаг бөгөөд цаашид чихрийн шижин өвчин, зүрхний асуудалтай болж мэдэх гэнэ.
Энэ өвчин нь эмчилгээгүй аж. Гэхдээ ийм оноштой хүмүүсийн амьдралыг хөнгөвчилж болдог эмчилгээ байдаг байна.

Ийнхүү Луис хүүгийн эцэг, эхэд өртөг өндөртэй эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй учир хүүдээ туслах зорилгоор данс нээхэд хүрчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ