Нийтийн тээврийн Ч:61а, Ч:61б чиглэлд өөрчлөлт оржээ

Ч:61а “Мишээл Экспо”- “Говь” үйлдвэр -Нарны хороолол - Цэцэг төв - Баянмонгол хороолол, Ч:61б “Мишээл Экспо”-“Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кино театр” чиглэлийг нэгтгэн Ч:61 “Офицеруудын ордон - МУБИС - 120 мянгат - Алтай хотхон - Мишээл экспо” болгон өөрчилж үйлчилгээг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс тус чиглэлээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн доорхи зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Ч:61 “Офицеруудын ордон - МУБИС-120 мянгат - Алтай хотхон - Мишээл экспо” чиглэл нь 10 тээврийн хэрэгслээр 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлэх болно. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11326352, 11323176 утсаар өгнө үү гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ