Аврагчид эрлийн ажиллагаагаа дуусгав


ОБЕГ-аас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр Отгонтэнгэр хайрханд авираад, буцаж явахдаа амиа алдсан 17 уулчны цогцосыг олсноор аврагчид эрлийн ажиллагаагаа дуусгажээ. Тодбруулбал, аврагчид 10:05 цагт нэг, 10:36 цагт хоёр дахь, 10:40 цагт гурав дахь цогцсыг олсон байна.
Энэ сарын 21-ний өдөр Отгонтэнгэр ууланд авирч, буух явцдаа хавцалд унаснаас амиа алдсан уулчдыг эрж хайх ажиллагаа гурван өдөр явагдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ