Нийслэлийн тэргүүний 9 өрх тодорлоо


Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд 2017 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан тэргүүний есөн өрхийн шагналыг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр гардууллаа.
Нийслэлийн 2017 оны Тэргүүний 9 өрх:
- Санжаажамц овогтойСүрэн - Сонгино хайрхан дүүрэг 27-р хороо
- Чойрог овогтой Цэдэндамба - Сонгино хайрхан дүүрэг 25-р хороо
- Зул овогтойАмангелд - Сүхбаатар дүүрэг 19-р хороо
- Дүрэгсүрэн овогтойӨлзийбаяр - Хан-уул дүүрэг 4- р хороо
- Гомбо овогтой Аюушмаа - Баянзүрх дүүрэг 9-р хороо
- Лхамсүрэн овогтой Цэвэлмаа - Баянзүрх дүүрэг 12-р хороо
- Кажей овогтойБазар - Налайх дүүрэг 4-р хороо
- Даваа овогтой Цэдэнбалжир - Чингэлтэй дүүрэг 4-р хороо
- Алаг овогтой Зул - Баянгол дүүрэг 19-р хороо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжилдөг. 1995 оноос хойш 22 дахь жилдээ зохион байгуулж 143 өрхийг шалгаруулаад байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ