М.Сономпилийг хилээр гарахыг хоригложээ

Хөгжлийн банкийг тойрсон авлига, албан тушаалын хэрэг хүрээгээ тэлсээр байна. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас мэдээлснээр, Хөгжлийн банкнаас зээл авч, санхүүжилтээ босгосон зам, барилга, төмөр замтай холбоотой 50 гаруй төсөл хөтөлбөр шалгалтад бүдэрчээ. Тиймээс төсөл бүрийн хөрөнгө оруулалтыг нарийвчлан шалгах шаардлагатай болж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Хөгжлийн банкаар дамжин гарсан хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг шалгаж буй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүний “Залуу Монгол” компанийн байр болон гэрт нь өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр нэгжлэг хийн шаардлагатай бичиг баримтыг хураан авсан. Харин нэг хоногийн дараа буюу аравдугаар сарын 6-ны өдөр М.Сономпилийг яллагдагчаар татан хилээр гарахыг нь хоригложээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдааяамнаасаа зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон тус станцын санхүүжилтээс хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутгасан байна. Одоо М.Сономпилийггадуур байцаан хэд хэдэн удаа дуудаж мэдүүлэг авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ