Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт долоо хоногийн дараа эхлэж гэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдынтушаалаар баталдаг сурагчдын амралтын хугацаа энэ жил өөрчлөгдөхгүй, урьд жилтэй адил байхаар шийдвэрлэсэн юм.

Хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хот, хөдөөгүй 11 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна.

Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ