"Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг насаар нь хорьж байгаа" гэв


УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 10:30 цагт эхэллээ.
хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Эрүүгийн хуультай холбоотойгоор тайлбар хийлээ.
Тэрбээр Эрүүгийн хуулийн 12.1 д хүчингийн хэрэгтэй холбоотой зохицуулалт тусгасан. Цаазаар авах ялыг халсантай холбоотойгоор хүчингийн хэрэг хийсэн этгээдийг насаар нь хорих ял ногдуулахаар хуульчилсан байдаг. Энэ заалт шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд үйлчилж байгаа. Үүнийг буруу ташаа тайлбарлаж нийгмийг бухимдуулж байгааг УИХ-ын гишүүд анхаарах ёстой” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар хэвлэлийнхэнд нэг мэдээлэл хийх хэрэгтэй гэсэн чиглэл өглөө.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ