Б.Хурц: Ц.Нямдоржийн хүү Эрдэнэтэд 42 сая ам.долларын бараа нийлүүлсэн


Тагнуулын Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц "Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгасан байдаг. Ямар санаа зорилготойг би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг.
Гэтэл Ц.Нямдорж гэдэг хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж байсан. Улстөрийн зорилготой. Энэ хүн сайд болохоороо тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо бид захиалагчийн асуудлыг ярьж байна.
Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Энэ хүн бол Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш их шахааг хийдэг.
2004, 2005, 2006 онуудад энэ хүн Эрдэнэтэд Анхбаяр гэдэг этгээдээр дамжуулж 42 сая ам.долларын бараа нийлүүлсэн байдаг" гэв.
ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь "1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдад алагдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэг нь зохиомол хэрэг байсан тухай бичих боллоо.
Монгол Улс өнөөдөр эрхзүйт улс. Нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн энэ хэрэг хилс, хэлмэгдүүлсэн хэрэг байна гэж мэдээлж байгааг залруулах хэрэгтэй" гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ