Эрүүл мэндийн 32 байгууллага иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ


Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс саяхан гаргасан журмаар 40,45,50,55,60,65 настай даатгуулагч иргэдийг үнэгүй шинжилгээнд хамруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан насны иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах юм.
Шинжилгээ өгөх иргэн дотор эрхтний архаг өвчнийг илрүүлэх, үе мөчний эмгэг илрүүлэх, хавдрын эрт илрүүлэг гэсэн гурван багцаас аль нэгийг сонгож үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой аж. Багцын шинжилгээ хийх эрхийг сонгон шалгаруулалтаар шалгарсан нийслэлийн 32, орон нутгийн, 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага буюу эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий лабораториудалбан ёсоор авсан байна.
Тухайлбал"Итгэл" , "Гэгээн Ар үр" ,"Элэг" зэрэг нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг эрүүл мэндийн 32 байгууллага дээрх шинжилгээг авах юм. Хэрэв дээр дурьдсан насны иргэдүнэгүй шинжилгээнд оноос өмнө хамрагдаж амжихгүй бол таван жилийн дараа уг эрхийг эдлэхээр журамд заасан байна. Хэрэв та 43 настай бол хоёр жилийн дараа энэ хөнгөлөлтийг эдлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ