Аймаг, сумдын удирдлагуудын уулзалт болж байна

Сумдын удирдлагуудад Монгол улсын хууль тогтоомж, аймаг орон нутгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахад арга зүйн туслалцаа үзүүлэх уулзалт аймгийн Засаг даргын Тамгын газарт болж байна.

Энэхүү уулзалтад аймгийн удирдлагууд, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга нар оролцож байна.

Энэ хүрээнд аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг танилцуулж, Хүнс, хөдөө аж ахуй, эрдэс баялаг, аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудын талаар баримтлах бодлогын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, мөн сумын хөгжлийн индексийн мэдээллийг цахимжуулах болон төсвийн төлөвлөлт, түүнд хэрхэн анхаарч ажиллах талаар холбогдох удирдлагууд чиглэл өгөх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ