42 сая ам.долларын бизнесийг би мэдэхгүй

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбар өглөө.

Тэрбээр "Б.Хурцын мэдээллийг харсан. Зул бөхийнхөө өмнө жаахан бамбарлаж асдаг л даа. Тэр л болж байгаа юм болов уу гэж бодож байна. Би УИХ дээр байр сууриа хэлсэн. Нам дамжсан бүлэглэл, хуулийн хяналтынхныг цэвэрлэнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц. Түүнийгээ мэдээд хэвлэлийн хурал хийж байгаа юм болов уу. Би өнөөдөр ЦЕГ-ын даргыг солих асуудлаар санал оруулна.

Энэ асуудал цагийн дотор шийдэгдэнэ. Цаашдаа олон ийм асуудлыг шийднэ. Эрдэнэтийн 49 хувийг ийш тийш болгох ажилд ТЕГ-ын дарга Б.Хурц оролцсон. Энэ бол Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Миний хүү Анхбаярын тухай нэг мэдээлэл гараад учир нь олдоод олон нийт ойлгосон. Эрдэнэтэд Анхбаяраар дамжуулж 42 сая ам.долларын шахаа хийсэн гэж байна. Тэр бизнесийг би мэдэхгүй. Надад хамаагүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ