Б.Хурц: 800 мянган ам.доллартай холбоотой хэргийг Ц.Нямдорж замхруулсан.
ТЕГ-ын дарга Б.Хурц: 800 гаруй мянган ам.доллартай холбоотой хэрэгт Д.Дорлигжав холбогдох үед Ц.Нямдорж хуулийн байгууллагад нөлөөлж хэргийг замхруулсан.
Бидэнд байгаа мэдээллээр, Эрдэнэтийн захирлыг "Хаан жимс" дуудаж, энэ гэрээг үргэлжлүүл гэж шахсан байгаа юм. Гэрээ нь юу вэ гэхээр, III цахилгаан станцын захирал Анхбаяраар дамжуулж, 42 сая долларын бараа материал шахсан байгаа юм. 2004, 2005, 2006 онуудад. Бас Ханхуу, Хаанхуу гэсэн хоёр компани байна.
Хардах эрхийнхээ хүрээнд ярихад, Анхбаяр Ханху, Анхбаяр Хаанхуу гэсэн хоёр Анхбаяртай холбоотой компани байсан юм шиг байгаа юм. Ц.Нямдорж урт гартай юм болохоор үүнд өөрчлөлт оруулсан байж магадгүй. Энэ асуудлыг мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гээд шалгуулах хүсэлтээ өгсөн ч үр дүнд хүрэхгүй байна" гэлээ. .
СЭТГЭГДЭЛ БИЧИХ