Өнөөдөр болох үйл явдлууд


09.00
- Нийслэлийн аялал жуучлалын газраас хоттой танилцах 120 оюутны аялал хийнэ. Аялал Үндэсний түүхийн музейгээс эхэлнэ.
- Худалдаа, аж үйлдвэрийн танхимд 'Хүрээлэн буй орчин ба технологи' сэдэвт олон улсын бага хурал болно. Бага хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны академиас зохион байгуулна.
- “Төлөөлөгчийн манлайлал” сургалт “Holiday Inn” Зочид буудлын 19 давхрын хурлын танхимд болно. Сургалтад Баян-Өлгий, Дундговь, Увс аймгийн ИТХ-ын 33 тэргүүлэгч төлөөлөгч оролцож байна.
09.00
- Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын бага хурал болно.
10.00
- “Орон сууц худалдан авах боломжийн индекс, Монгол улсын моргейжийн зах зээлийн хөгжил” сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг Монголбанкны Б байрны 5 давхрын хурлын танхимд болно.
11.00
- МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж нар мэдээлэл хийнэ.
- Яруу найрагч О.Дашбалбар агсны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүний зурсан зургаар үзэсгэлэн гаргана. Үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд болно.
11.40
- Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, Дотоодын цэргийн байлдааны тугийг залах ёслолын ажиллагаа Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын их танхимд болно.
12.00
- Улаанбаатар хот байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн “Ажилчны алдар” талбайд “Их хотын хямдрал” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна.
16.00
- “Орд арт” галлерейн албан ёсны нээлт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ