Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүдээс санал сонсов.Энэ үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү Авлигатай тэмцэх газраас мэдээлэл сонсох хүсэлт тавьсан боловч өнөөдрийн хэлэлцэх асуудалд оруулах боломжгүй гэж УИХ-ын дарга тайлбарлав.

УИХ-ын даргын зөвлөлөөс Ерөнхийлөгчийг хоригийг өнөөдөр хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг Байнгын хороогоор хэлэлцээгүй байхад чуулганаар хэлэлцэх дараалалд багтаалаа гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат шүүмжлэв. Энэ үед УИХ-ын дарга М.Энхболд “чи дандаа ингэж байх юм. Үдээс хойш байнгын хороо хуралдаад, дараа нь чуулганд оруулж ирнэ. Одоо хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй бол өнөөдөр хэлэлцэх боломж байхгүй болчихно. Мэдсээр байж яах гэж ингэж байдаг юм” хэмээн бухимдав.

Ийнхүү маргаж мэтгэлцсэний эцэст Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болж, чуулганаар хэлэлцэх асуудлаа батлав.

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй эхний асуудал бол Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ