Орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүсч байна


Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурахыг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв, Хэнтийн аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 28-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.
Замын цагдаагийн албанаас төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүссэн байгааг онцгойлон анхааруулж байна. Тиймээс жолооч тээвэрчдийг замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцохыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ