Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлааар баталсан хуваарийн дагуу ирэх долоо хоногт чуулганаар 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, 2018 оны төсвийн төсөл, мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх аж. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийнэ.

Ингээд ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ