Хайр, дурлалд гадна төрх хамаагүйг баталсан хос

Вьетнам бүсгүй Лин Май Нгуен хайртай залуутайгаа авахуулсан гэрэл зурагаа нийгмийн сүлжээнд тавьснаар түүнийг тал талаас нь зүхэж, шүүмжлэх болсон аж. Бүгд л бүдүүн залууг шоолж, царай муутай залуу сонгосон гэж бүсгүйг элдэвээр хэлэх болсон байна. Гэвч Лин бүсгүй таг чиг болоогүйгээр барахгүй, хэний ч санажбайгаагүй зүйлийг хийжээ. 
Сошиал сүлжээний хэрэглэгчид голчлон залуугийн илүүдэл жингийн тухай бичдэг байжээ.

“Чи сайхан бүсгүй. Харин найз залуу чинь бүдүүн гахай юм” гэх мэтээр бичдэг аж.

“Бүдүүн, тарган залуутайгаа чи эвгүй харагдаж байна” хэмээн муучлагчид бичиж байжээ.

"Бүсгүйг уг зургуудаа өөрийн хуудаснаасаа авах байх" хэмээн олон хүн үзэж байжээ.

Гэтэл Нгуен өөрсдийн уулзалтыг харуулсан илүү гоё зургуудыг тавих болсон байна.

Хүмүүс бие биедээ хайртай болоход жин, өндөр, гадаад төрх хамааралгүй байдаг гэдгийг бүсгүйбусдад сануулжээ.

“Хүнд хайртай болоход жин, гадаад төрх огт хамаагүй.Бие биенээ сайн ойлгож байх нь л чухал” гэж бүсгүй бичсэн байна.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ