Хуульч Б.Баярсайхан холбооны ерөнхийлөгчөөс нэрээ татжээ

Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурал Хууль сахиулахын их сургууль дээр болж байна. Одоогоор хурал түр завсарлалаа.

Хуульчид үдээс өмнө холбооныхоо тайлан, хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн байна.

Харин үдээс хойшМонголын Хуульчдын холбооны гурав дахь ерөнхийлөгчийг сонгох юм. Холбооны ерөнхийлөгчид нийт зургаан хуульч нэр дэвшүүлсэн ч Б.Баярсайхан нэрээ татсан байна. Ингээд П.Амаржаргал, П.Эрдэнэбат, Г.Нацагдорж, Д.Түвшинтамир, Ж.Хунан нар өрсөлдөхөөр болжээ. Их хуралд оролцож байгаа нийт төлөөлөгчид 534 төлөөлөгч нууц санал хураалтаар Холбооны ерөнхийлөгч сонгоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ