Өнөөдөр болох үйл явдлын тойм

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний байранд

09:00 цагт ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс ЗӨСҮТ-д хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53,100,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгнө.

МҮЭ-ийн холбооны хурлын танхимд

10:00 цагт МҮЭ-ийн холбоо, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Нийслэлийн ҮЭ-ийн холбоо хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурна.

Хан-Уул дүүргийн Соёлын ордонд

10:00 цагт УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хөтөлбөрөөс зарласан тэтгэлэгт төсөлд шалгарсан Хан-Уул дүүргийн “Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төслийн нээлтийн ажиллагаа болно.

Хангарьд ордон

11:00 цагт Нийслэлд анхны амьтан хамгаалах байрыг хүлээлгэж өгнө. /Хангарьд ордноос 11:00 цагт хөдөлнө/

Live conference center

11:00 цагт Дархан уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтийг УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарыг гацаасан гэж үзэн дөнгөтэй суултыг эхлүүлсэн иргэн Б.Энхболд цаашид өлсгөлөн зарлах асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт Жил бүрийн "Өгөх өдөр"-т зориулан охидыг хамгаалах "Нүдээ нээ" аяны талаар Лантуун дохио ТББ-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагт Монголын худалдаачдын холбооноос худалдаачдын анхдугаар хурал болох гэж байгаатай холбоотой мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ