АЗХ-ны Ерөнхийлөгчийн сунгаа эхлэв


Ардчилсан залуучуудын холбооны /АЗХ/ ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сунгаа өнөөдрөөс эхэллээ. Тодруулбал, өрсөлдөгчид болох С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар Ардчилсан намын дарга С.Эрдэнээс үнэмлэхээ гардаж авч, Хэнтийн аймгийн Чингис хотоос сунгаагаа эхлүүлж байна. Мөн Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдөхөөр нэр дэвшсэн Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгсөн юм. Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүнд нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдөх учиртай. Өөрөөр хэлбэл, өдгөөгөөс нэг жилийн өмнө өрнөж байсан Ардчилсан намын даргын сунгаатай ижил зарчмаар өрсөлдөж, бүх гишүүдийнхээ саналаар тэргүүнээ тодруулах юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ