Оросыг хүчин чадлаар нь АНУ-тай зүйрлүүлэх аргагүй

ЗСБНХУ, орчин үеийн Орос орны аль аль нь хүчин чадлаараа АНУ-д дөхөж ч очихгүй гэж ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан Никита Хрущевын хүү Сергей Хрущев үзэж байна. Тэр Лас-Вегас дахь атомын туршилтын үндэсний музейд лекц уншихдаа ингэж үзэж байгаагааилэрхийлснийг “Лас-Вегас сан” сонинд бичжээ. Лекцийг 200 орчим хүн сонссон байна.

С.Хрущев хэлсэн үгийнхээ нэг хэсгийг орос-америкийн харилцааны түүхэнд зориулжээ.Тэр энэ харилцаанд эцгийнхээ гүйцэтгэсэн үүргийн талаар жич ярьсан байна. АНУ, ЗСБНХУ-ын сөргөлдөөний үед Америк өөрийгөө “дэлхийн цагдаа” мэтээр үзэж, харин ЗХУ “өөрийн айдас, сул талыг харуулахгүй байхыг” эрмэлзэж байсан юм гэж эрдэмтэн хэлжээ.Сар руу хамтарсан нислэг хийх тухай санаачлагаас татгалзсан явдал болон Карибын тэнгисийн хямралыг тэр Москвагийн ийм байр суурийн жишээ болгон дурдсан байна.

Хоёр гүрний “соёл, үнэт зүйлсийн” ялгааг хүйтэн дайны төгсгөл харуулсан юм гэж Хрущев мэдэгджээ. Михаил Горбачевыг Америктай “найрсаг харилцаа” тогтооно хэмээннайдаж байхад, харин Рональд Рейган АНУ-ыг“дайнд ялсан” хэмээн үзэж байжээ.

Ёс зүйтэй байж, харилцан бие биеэ хүндэтгэх нь Орос, АНУ-ын хооронд энх амгалан байдал тогтоох түлхүүр мөн гэдэгт эрдэмтэн итгэлтэй байна. “Бид дэлхийн цагдаа байж, өөрт таалагдаагүй бүхнийг цээрлүүлж болохгүй”.“Бид байдлыг зөв үнэлэн цэгнэж, аль болох олон орныг өөрийн талд татах ёстой” гэж тэр хэлжээ.

Сергей Хрущев бол зөвлөлт, орос, америкийн эрдэмтэн, нийтлэлч, техникийн шинжлэх ухааны доктор, профессор юм. Тэр 1990-ээд оноос АНУ-д аж төрж байгаа бөгөөд 1999 онд америкийн харъяат болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ