Хэрвээ Солонгосын хойгт дайн дэгдвэл...

Солонгосын хойгт дахин зэвсэгт мөргөлдөөн дэгдвэл эхний өдрүүдэд олон зуун мянган хүн амь насаа алдана. Блумберг агентлаг АНУ-ын конгрессынсудалгааны албаны илтгэлийг иш татан ингэж мэдээлсэн байна.

Цөмийн бусзэвсэг, тодруулвал ердийн зэвсэглэл хэрэглэсэн ч,эхний өдрүүдэд 30 мянгаас 300 мянга хүртэл хүн амь үрэгдэнэ гэдгийг тэмдэглэжээ. Умард Солонгосын их буунууд минутад 10 мянга хүртэл сумаар буудаж чадахыг үндэс болгон, судлаачид ийм тоо гаргасан байна.Дайн хилийн хоёр талд аж төрж байгаа 25 сая хүнийг хөндөнө гэдгийг бас дурджээ.

Мөргөлдөөнд Хятад, Япон, Орос улс татагдан орж болохыг АНУ-ын конгресс бас мэдэгдэж байна.Бас АНУ ч дайнд татагдан орж магадгүй.

Ингэхдээ америкийн тал Хятадтай цэргийн мөргөлдөөнд орох эрсдэл байгааг илтгэлд цохон заасан байна.Бээжингийн эрх баригчдын авч болох хариу арга хэмжээ нь ”Солонгосын хойгт зэвсэгт мөргөлдөөний улмаас үүсэх геополитикийн хамгийн ноцтой асуудал байж” мэднэ гэдгийг баримт бичигт дурджээ.

БНАСАУ болон Япон, Өмнөд Солонгосын хооронд цөмийн мөргөлдөөн гарвал 2,1 сая амь үрэгдэж, 7,7 хүртэл сая хүн янз бүрийн бэртэл гэмтэл авна гэсэн дүгнэлтийг шинжээчид аравдугаар сарын эхээр нийтлүүлсэн юм.

Пхеньяны эрх баригчдад баллистик пуужингийн 25 цөмийн цэнэгт хушуу бий бөгөөд эдгээрийг Өмнөд Солонгос, Японы эсрэг нэгэн зэрэг хэрэглэнэ гэдгийг үндэслэн ийм дүгнэлт хийсэн байна. Цэнэгт хушуу нь тус бүрдээ 15-аас 250 хүртэл килотоннын хүчин чадалтай байна гэж бас үзжээ. Тиймээс хамгийн муугаар бодоход,2,1 сая хүн агшин зуур амьүрэгдэж, 7,7 сая хүртэл хүн бэртэж гэмтэх ажээ.

Умард Солонгосыгцөмийн зэвсэг ямар нэг байдлаар хэрэглэвэл, АНУ-ын зүгээс цэрэг зэвсгийн бөөн хүчээр хариу арга хэмжээ авахболно гэж АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис мэдэгдсэн байна.АНУ юмуу түүний холбоотнуудын эсрэг хийх аливаа дайралтыг няцаах болно гэж Мэттис Өмнөд Солонгосын нийслэлд мэдэгджээ.

Арваннэгдүгээр сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд Өмнөд Солонгост зочлохыг хэвлэлд дурдаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ