Гитлер “амьд үлдсэн” гэх мэдээлэл ТТГ-ын ил болгосон архиваас олджээ

Адольф Гитлер амьд үлдэж, Өмнөд Америкт оргонгарсан тухай мэдээг АНУ-ын Тагнуулын төв газрын ил болгосон баримт бичгүүдээс олсон байна.

“Sputnik Brasil” агентлаг ТТГ-ын сайтад бичсэнийг иш татахдаа,америкийн тагнуулын албаны мэдээлэгч 1955 онд энэ тухай мэдүүлж байсныг дурджээ.

Дайны дараа Гитлертэй уулзсан гэх хуучин СС-ийн ажилтан Филипп Ситроентай манай ажилтан ярилцаж байсан гэж “CIMELODY-3” гэсэн нууц нэртэй тэр мэдээлэгчийн мэдүүлэгт өгүүлжээ.“Голландын вангийн уурын хөлөг онгоцны компанийн ажилтан байхдаа Ситроен Венесуэлийн Маракайбо хотоос Колумбид томилолтоор явах үедээ сардаа барагцаалвал нэг удаа фюрертай уулзаж байсан хэмээн нотлож байлаа” гэж баримт бичигт дурдсан байна.

Ситроен өөрийн хэлснийг нотлохдоо, 1954 онд Тунха хотод Гитлер тэр хоёрын хамт авахуулсан гэх гэрэл зургийг мэдээлэгчид үзүүлж байжээ.

Зургийн нэг хувийг мэдээлэлд хавсаргасан байна.

Үүнээс гадна, “дэлхийн 2 дугаар дайн дууссанаас хойш нэгэнт арван жил өнгөрсөн учир холбоотнууд Гитлерийг цэргийн гэмт хэрэгтний хувиар цаашид мөрдөн мөшгиж чадаагүй юм” гэж Ситроен онцлон тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, нэг жилийн дараа фюрер Аргентинд очсон байна. Америкийн тагнуулын байгууллага энэ мэдээлэл лавтай эсэхийг тодруулж чадаагүй ажээ.

Уул нь Улаан арми Берлинийг дайран эзлэх үед Гитлер амиа хорлосон гэж үздэг билээ.

Зөвлөлтийн цэргийнхэн фюрерийн шарилыг олж, эмчлэгч эмч нараар нь таниулсан байна.Адольф Гитлер хоргодох байранд биш, харин Аргентины хаа нэгтээ нас барсан гэх яриа аль эрт гарсан юм.Энэ хувилбарыг баримтлагчдын нэг, аргентины түүхч Абель Басти Барилоче хотод (нацистуудын орогнож байсан) өөрийн судалгааны төвийг хүртэл байгуулж байжээ. Басти энэ асуудлын талаархи өөрийн санаа бодлыг “Адольф Гитлерийн мөрөөр” гэдэг номондоо тайлбарласан байна. Ингэхдээ Гитлерийг шумбагч хөлөг онгоцоор Аргентинд авчирсан хэмээн тэр нотлохыг оролджээ.

Гитлер Калета-де-лос-Лоросын булангийн Некочеа гэдэг жижиг боомтод бууж (Буэнос-Айрес хотоос урагш барагцаалвал 300 бээр), дараа нь улс орноор ийш тийш явж, 60-аад оны эхээр Мендоса хотод нас барсан гэх.

Гитлер, Ева Браун хоёр цогцосыг рейхсканцлерын ойролцоо шатаасан гэдэг зөвлөлтийн талын тайлбараас гадна, фюрерын үхлийн тухай өөр хэд хэдэн хувилбар байдаг юм.Америкчуудгавлын яс, эрүүнд (Москвад авчирсан) ДНК-гийн шинжилгээ хийгээд, Орост хадгалагдаж байгаа шарилын үлдэгдлүүд нь Гитлерийнх биш, харин түүний эгчийнх гэдгийг 2009 онд зарласны дараа эдгээр хувилбарыгих л идэвхийлэн хэлэлцэх болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ