ТЕГ-ын даргад н.Сайнбаярыг томилохоор болжээ


ТЕГ-ын дарга Б.Хурц удахгүй солигдоно. Түүний оронд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан А.Дулаанжаргал, ТЕГ-ын дарга асан Р.Болд, ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх, Батлан хамгаалах яаманд удирдах албан тушаал хашиж байсан н.Сайнбаяр нарын нэр яригдаж буй.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар н.Сайнбаярыг томилохоор болжээ. Түүнийг уг албан тушаалд томилж болох эсэх зөвшөөрлийг авахаар АТГ-т албан бичиг хүргүүлэх гэж байгаа аж.
Хэрвээ АТГ-аас зөвшөөрвөл н.Сайнбаярыг ТЕГ-ын даргаар томилно.
Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар ноцтой мэдээлэл хийсэн. Тодруулбал, Ц.Нямдорж нь С.Зориг агсны хэрэгт улс төрийн нөхцөл байдлаас ханддаг, Хууль зүйн сайдаар томилогдох бүртээ С.Зориг агсны хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг тараадаг, Эрдэнэтэд шахаа хийдэг, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй холбоотой хэмээн мэдээлсэн юм.
Харин үүний хариудХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Зул бөхийнхөө өмнө жаахан л бадамладаг. Тэр л боллоо. ТЕГ-ын даргыг би удахгүй солино. Саналаа Ерөнхий сайдад хүргүүлчихсэн. Б.Хурцыг би жилийн өмнө л ажлаа өг гэсэн. Өгөөгүй. Одоо солино" гэсэн юм.
Түүний хүсэлт ёсоор болж, ТЕГ-ын дарга солигдохоор боллоо.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ