АН-ын бүлэг 2018 оны төсвийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэгөнөөдөр/2017.10.30/хуралдаж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсөв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.
2018 оны төсвийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг УИХ-д Засгийн газар өргөн бариад байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын хэсэг байгуулан ажиллах шийдвэр гаргалаа. 2018 оны төсөвтэй холбоотойгоор анхаарлаа хандуулах ямар асуудал байгаа, орлого, зарлагад бодлогын реформ хийсэн байх ёстой зэрэг шаардлагыг тавина гэлээ.
Ерөнхийлөгчийн хоригийг хууль зөрчижхэлэлцсэн гэж үзэв
Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.26-ны өдрийн УИХ-ын шийдвэрт хэсэгчилсэн хориг тавьсан асуудлыг бүлэг хуралдаанаараахэлэлцсэн талаар бүлгийн дарга танилцууллаа.Тэрбээр "Ерөнхийлөгч Үндсэн хуулийн дагуу хориг тавих онцгой бүрэн эрхтэй. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хууль зөрчиж өргөн барьсан. Тиймээс үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өөрийн байр суурийг илэрхийлж завсарлага авахыг хүссэн. Гэвч бидний хүссэн завсарлагыг хуульд заасан хугацаанд өгөхийг түтгэлзүүлж, шууд хурлаа хийгээд явсан. Хоёрдугаарт, УИХ дахь Ардчилсан намын бүлэг шинэ Засгийн газар байгуулагдаж байхад өөрийн байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Гэтэл 100 хувь "давхар дээлтэй" Засгийн газар байгуулагдлаа. Үүний дотор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч оржбайгаа. Тиймээс бид дэмжээгүй. Өнөөдрийг хүртэл энэ байр сууриндаахэвээр байгаа. Сүүлийн үед нэг онцгой анхаарал татаж байгаа нэг асуудал байна. Тэр нь зөвхөн төрийн албан хаагчдад хишиг хүртээх маягаар ялгаварлаж, 300 мянган төгрөг буюу 55 тэрбум төгрөг олгохоор төсвийн тодотголд тусгасан ньҮндсэнхуулийн хүн бүр тэгш эрхтэй байх заалтыг зөрчиж байгаа.Төсвийн тодотголд Ардчилсан намын бүлгийн байр суурь тодорхой байсан. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байсан. Харамсалтай нь энэ шаардлага биелэгдээгүй.
Хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдын эргүүлэн ажилд нь томилох шаардлагыг Г.Занданшатарт хүргүүлсэн
Төрийн албаны зөвлөлөөс 2016 онд УИХ-ын дараа 22235 төрийн албан хаагчажлаасаа халагдсан гэдэг мэдээллийг албан ёсоор өгсөн. Үүнтэй холбоотойгоор хууль бусаар халагдсан хүмүүсийн нөхөн олговрыг олгох зорилгоор 2017 оны төсвийн тодотголд 4.6 тэрбум төгрөгийг тусгасан байгаа юм. Энэ талаар Д.Эрдэнэбат "Төрийн алыбан хаагчдыг хэрвээ хууль бусаар халагдсан нь шүүхээр тогтоогдсон бол эргүүлэн ажилд нь томилох тухай асуудал юм. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдыг эргүүлэн ажилд нь томилох нь зүйтэй гэсэн шаардлагыг ЗГ ХЭГ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Тиймээс ч бид энэ шаардалагынхаа араас хатуу ажиллах болно. Шинэ Засгийн газар гараад хуулийг хэрэгжүүлж ажиллана гэсэн амлалтаа биелүүлэх нь нэн тэргүүний шалгуур нь байх болно. Тиймээс ч бид шаардлага хүргүүлсэн байгаа" гэдгийг дуулгав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ