"Эрдэнэс Тавантолгой" зэрэг 60-аад байгууллагын удирдлагуудын машины дуут дохиог хураав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 15-ны дотор дуут дохионы замбараагүй хэрэглээг цэгцлэх үүргийг цагдаагийн даргад өгчээ. Энэ хүрээнд замын цагдаагийн албаны дарга нар цагдаагийн алба хаагчидтай хамтран өнөөдрөөс /2017.10.30/ зам дээр гэнэтийн шалгалт хийж эхэлсэн байна. Өнөөдөр өглөөний шалгалтаар гэхэд 60 машины дуут дохио хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгожээ.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамирын спортын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 60-аад байгууллагын удирдлагууд дүрэм зөрчин, дохио хэрэглэдэг байсныг хурааж аваад байна. Олны нэрлэж заншсанаар 120-ын уулзвар буюу Тэмээтэй хөшөө, Гадаад харилцааны яам, Төв шуудангийн уулзвар, Түргэн тусламжийн 103 төвийн урд зам, Багшийн дээдийн уулзвар гээд төв замтай холбогдох бүх уулзварт шалгалт үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ