Шадар сайд Ө.Энхтүвшин зөвлөлдөх уулзалт хийлээ

Төрийн ордондШадар сайд Ө.Энхтүвшин Отгонтэнгэр хайрханд осолдож амиа алдсан 17 иргэний асуудлаар холбогдох байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт хийлээ. Хурлын эхэнд амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, хуралд оролцогчид суудлаасаа босч хүндэтгэл үзүүллээ.
Хурал эхлэхэд Шадар сайд Ө.Энхтүвшин “17 иргэн амиа алдсан харамсалтай үйл явдалтай холбогдуулж өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Цаашид бид хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар олон асуудал үүсч байгаа. Ууланд авирах зөвшөөрлийг ямар байгууллага өгөх, ямар байгууллага хүсэлт гаргах, уулчдын холбоо яаж нэгдмэл ажиллах юм бэ, мэргэжлийн болон сонирхогчдыг хэрхэн зааглах, ямар стандарт тавих, хяналт хэн тавьж, хариуцлага хэн хүлээх вэ гэдгийг хэлэлцэж шийдэх хэрэгтэй болжээ. Энэ талаар иргэд биднээс асууж, шуурхай ажиллахыг хүсч байна” гэв.
Зөвлөлдөх уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, шадар сайдын ажлын албанаас Онцгой байдын асуудал хариуцсан зөвлөх, стандарт хариуцсан зөвлөх, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, МХЕГ-ын удирдлагууд, Стандарт хэмжил зүйн газрын удирдлагууд, Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Тулга, Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, удирдах зөвлөлийн гишүүд, уулчдын 20 шахам холбооны удирдлага, Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаж нархүрэлцэн ирсэн байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ