Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэхгүй


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хэлэлцэх асуудалдаа Ерөнхийлөгчийн хоригийг нэмэхгүй юм уу” гэхэд УИХ-ын дарга М.Энхболд “Дэгийн дагуу Хууль зүй, Төсвийн байнгын хороо хуралдаж байж Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Төсвийн байнгын хороо сая хуралдах гэсэн боловч ирц хүрсэнгүй. Тиймээс өнөөдөр хэлэлцэх асуудалд оруулах боломжгүй байна. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон учир тус байнгын хороог Д.Тогтохсүрэн гишүүн даргалж байгаа” гэлээ
Чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгаж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ