ТЕГ-ын даргаар Д.Гэрэлийг "томилно"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажил, Элчин сайдуудын томилгоо болон бусад асуудлыг хэлэлцэхээр болжээ. Мөн уг хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга томилогдоно гэж эх сурвалж мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга Б.Хурц Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийсний хариуд Ц.Нямдорж 'Б.Хурцыг солино' гэж мэдэгдсэн.

Ийнхүү ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж, Д.Гэрэлийг томилуулах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болжээ.

Д.Гэрэл нь ТЕГ-ын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан юм байна.Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ