ТЕГ-ын даргаар Д.Гэрэлийг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргын томилгоог хэлэлцэж, тус газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо.

Д.Гэрэл нь ТЕГ-ын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан юм байна. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан.

ТЕГ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж буй Б.Хурцаас Засгийн газрын томилгооны талаар байр суурийг нь тодруулахад "Д.Гэрэл бол ажлаа мэддэг сайн хүн" гэсэн хариултыг өгсөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө бороо орно
Өчигдөр 08 цаг 49 мин