Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан байгаа юм.

Эл асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснээр 2018 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх боломж нээгдэхээр байгаа.

УИХ дахь МАН-ын бүлэг ойлголцолд хүрч чадахгүйгээс өчигдөр товлогдсон УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал цуцлагдаж, өнөөдөр 10.00 цагт зарлагдсан. Бүтэн нэг цаг гаруй хүлээсний эцэст сая ирц бүрдэж, байнгын хороо хуралдаанаа эхлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө бороо орно
Өчигдөр 08 цаг 49 мин