Л.Элдэв-Очир: Лицензээс хувь эзэмшүүлээгүй болохоор хонзогносон байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "Бидний дунд хэрүүлийн алим шидчихлээ. Үүнийхээ хариуд биднийг хоёр хувааж байх шиг байна. Ж.Мөнхбатыг яах аргагүй сонгуулийн үеэр гүжирдсэн шүү дээ. Тэгээд нэг албан бичиг харуулдаг. Хэрэгтэй бол аваарай. Хэвлээд өгье л гээд байдаг.

Хүний өгсөн хортой алимыг амсчихаад хоорондоо хэрэлдээд байж болохгүй. Яахаараа сонгогч ард түмнийг царцаа болгодог юм бэ? Лицензийг төр олгосон юм байгаа биз дээ. Үүнийгээ цэгцэлчихгүй яасан юм бэ? Зарим хүмүүс нь Таван толгойн лицензээс хувь эзэмшье гэж орж ирсэн. Тэгээд лиценз өгөхгүй гэхээр хонзогносон байна" гэлээ.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "УИХ-ын танхим дотор хориг тавьсан гэж орж ирээд, хориг тавьсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь элдэвээр хүн доромжлоод сууж болохгүй биз дээ. З.Энхболд гэдэг хүний амнаас 30 гэр бүл гэж гарч ирээд, одоо 300 боллоо. Монголоор нэг хардалт төрлөө. 30-ыг хайх гэж байснаа болиод гурван зууг хайх болчихлоо. Ерөнхийлөгчид тамгын газрын даргын увайгүй үйлдлийг анхаараасай гэж хэлмээр байна " гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ