Д.Гантулга: Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь ёс зүйн хэм хэмжээ зөрчөөгүй

“Өмгөөллийн Веритас Партнерс” хуулийн нийгэмлэгээс УИХ-ын гишүүн Д.Гантулга нь Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн явдал нь ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан юм. Уг асуудлыг Ёс зүйн дэд хороо хуралдаж шийдвэрлэхдээ УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ асуудалд өөрөө тайлбар өгөх шаардлагатай гэж үзсэн.

Энэ дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулга Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй...” төдийгүй УИХ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дэх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг, сонирхол, нэр төрийг хамгаалан сэтгүүлчдийн асуултад хариулсан болно” гэсэн тайлбар хийсэн байна.

GANTULGA

GANTULGA

СЭТГЭГДЭЛ БИЧИХ