Эрүүл мэндийн даатгалын санг агентлаг болгох асуудлыг хэлэлцэв

Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд үлдээхийг дэмжсэнгүй. УИХ-ын Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэний дараа 2018 оны төсвийн тухай хууль болон дагалдах хуулиулад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

Гишүүдийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараа Эрүүл мэндийн даатгалын санг Агентлаг болгох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эрх ашгийн зөрчил үүснэ, хэлэлцэхдээ няхуур хандая гэсэн санал гаргав. Улмаар Л.Энх-Амгалан гишүүн хуучнаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харъяа байснаар явуулах хэрэгтэй.

Үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй байгууллага эрүүл мэндийн даатгалын мөнгийг захиран зарцуулах нь тохиромжгүй гэсэн үүднээс байр сууриа илэрхийллээ. Д.Сарангэрэл "Эрүүл мэндийн байгууллага нь эмнэлэгүүдээсээ үйлчилгээ авдаг хуулийн хэрэгжилтийг ханган ажиллана. Эрүүл мэндийн даатгалын сан яамны харьяанд ирснээр анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ эрс сайжирна.

Даатгалаа иргэд төлөөд л байдаг. Иргэд үр шимийг нь хүртдэггүй. Үүнийг зохицуулах цаг болсон. Энд яам хожихгүй, өвдөж зовсон иргэд хожно. Даатгалын мөнгийг тоног төхөөрөмж авахад зарцуулахгүй" гэж онцолсон юм. Ингээд С.Эрдэнэ гишүүний тус санг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд үлдээх саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ