МАН-ын дараагийн дарга хэн бэ?

МАН-ын 28-р Их хурал тун удахгүй болно. Уг их хурлаар МАН-ын ирээдүйг тодорхойлох чухал ач холбогдолтой. Учир нь, МАН-ын шинэ даргаар хэн сонгогдохоос намын рейтинг болон улс орны ирээдүйд чухал нөлөө үзүүлэх юм.

Ийнхүү засгийн эрхийг дангаараа барьж буй МАН-ын хувьд намын даргаар хэн сонгогдох нь хүлээлттэй сэдвийн нэг болоод буй.

МАН-аас намын даргад өрсөлдөнө гэдгээ хамгийн эхэнд мэдэгдсэн хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх.Тэрээр өнгөрсөн намар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр хаалга савж гарахдаа намын даргад өрсөлдөнө гэдгээ маш тодорхой хэлсэн. Намын дарга нь Ерөнхий сайд болдог зарчмаараа У.Хүрэлсүх хамгийн түрүүнд нэр дэвших эрхээ эдлэхээр хүлээж буй. Түүний талд УИХ дахь 33 гишүүн нам зогсож,төлөөлөгчдийн саналыг хайрцаглах асуудалд гол анхаарлаа төвлөрүүлж байна.

Харин 32-ын бүлгээс хамгийн боломжтой хувилбар бол С.Бямбацогт. Тус бүлгээс намын даргад Ж.Эрдэнэбатыг дэвшүүлэхээр яригдаж байгаа. Гэхдээ намын даргад Ж.Эрдэнэбат өөрөө өрсөлдөх сонирхол багатай байгаа учраас С.Бямбацогтыг ч түүний оронд зүтгүүлж буй гэх. С.Бямбацогтын хувьд сөрөг хүчин байхдаа бүлгээ сайн удирдаж, сайд байхдаа “дажгүй” сайн ажилласан имиж түүнд бий.

Их хуралд нийт 1309төлөөлөгч оролцох юм. Нууц санал хураалтаар намын даргын сунгаа явагдах учир төлөөлөгч нэг бүрийн санал үнэтэй.

Ямартай ч МАН-ын өрсөлдөгчдийн аль аль талд нь боломжит хувилбарууд бий. МАН-ыг ирэх өдрүүдэд хэн удирдахаас бүх зүйл шалтгаалах учир оновчтой нүүдэл хийх биз ээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ