Д.Эрдэнэбат: Хотын А,Б бүсэд яндан хориглох хуулийн төсөл оруулъя


УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсож байна. Энэ асуудлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат чуулганы танхимд мэдээлэл хийв.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ: Би дорвитой арга хэмжээ авч байж агаарын бохирдол буурна. Хотын удирдлагууд Улаанбаатарын А,Б бүсэд яндан хориглох хуулийн төсөл оруулж ирж болдоггүй юм уу. Яндан хориглохгүй бол утааны хүндрэлээс гарч чадахгүй. Ингэхдээ цахилгааны хөнгөлөлт үзүүлэх ёстой. Одоо утаа ийм байхад хүний эрх эрх чөлөө яриад байх нь зохисгүй.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: Утааны асуудал бол санаа зовоож байна. Агаар орчмын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг бид судалж үзэж байгаа. Ойр орчимд биелэх боломжгүй, төсөв мөнгөтэй холбоотой асуудал байна. Бид янданг хориглож чадахгүй юм байна лээ. Айл өрхийн амьжиргаа хүнд байна. Ийм үед бид хатуу хууль гаргавал сөрөг үр дагавар гарна. Зах зээлд борлогдоогүй 30 мянга орчим орон сууц байна. Утаа бууруулахын тулд орон сууцтай болгох нь хамгийн зөв алхам юм. Тиймээс орон сууцыг эргэлтэд оруулах асуудлыг судалж үзнэ.
ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД: Янданг хураах тухай хууль санаачлахад хот хоёр гараа өргөөд дэмжинэ. Гэхдээ хотын зүгээс биш, Ерөнхийлөгч юм уу Ерөнхий сайд боловсруулбал хоёр гараа өргөөд дэмжинэ. Мөн хотын нягтралыг бууруулах, Төв, Дархан-Уул, Эрдэнэт хот руу шилжих хөдөлгөөнийг дэмжинэ.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ