Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилуулахыг зөвшөөрчээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг дэлгэснийх нь дараахан ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өнгөрсөн долоо хоногт түүнийг Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах саналыг Засгийн газар гаргаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бөгөөд саналыг зөвшөөрчээ.

Ерөнхийлөгч нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд УИХ-аар хэлэлцүүлдэг. Хэрвээ УИХ-аар дэмжвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц БНСУ-д Элчин сайдаар очих юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ