Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн.Гэвч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуулийг ийм байдалтайгаар хэлэлцэж болохгүй. ОУВС-гийн даалгавраар арилжааны банкуудад шалгалт хийсэн. Үүний үр дүнтэй танилцах хэрэгтэй. Мөн энэ хууль Монгол банктай хамааралтай. Тиймээс өргөн хүрээтэйгээр хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө бороо орно
Өчигдөр 08 цаг 49 мин