Б.Хурц "Цензургүй яриа"-аар юу дэлгэх бол?

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдад нэр нь дэвшээд буй Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц өнөөдөр С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор оролцоно. Түүний ярих зүйл энэ долоо хоногийн турш жиргээчдийн онцлох сэдэв болох нь дамжиггүй. Ц.Нямдорж, Л.Болд нарын гишүүдийн “но”-г хэдийнэ илчилсэн тэрбээр энэ удаа өөр хэн, хэний “ бөгсийг ухаж” ямар сенсаци дэгдээхийг таашгүй. Ямартай ч үүнийхээ төлөө тус нэвтрүүлэгт багагүй мөнгө төлж орж байгаа гэдэг нь оргүй биш байх.

Б.Хурцыг элчин сайдаар томилох санал нэг талаас Ж.Батзандан, Ц.Нямдорж, Л.Болд, Т.Аюурсайхан нарын гишүүд болон олон нийтийн зүгээс нэлээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Нөгөө талаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн гурван өндөрлөгөөс дэмжлэг аваад байгаа. Чухам нийтийн эрх ашгийг дээдлэх үү эсвэл хэсэг бүлэг хүний эрх ашгийг чухалчлах уу гэдэг нь энэ долоо хоногт болох УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдэгдэнэ.

Өнгөрөгч долоо хоногтэнэ эрхэм байнгын хорооны хуралдаанд оролцохдоо өөрт нь асуулт тавьсан, шүүмжлэлтэй хандсан гишүүдэд тун хэгжүүн хариулт өгч суусан нь үг хэлэхээр гараа өргөсөн дараагийн гишүүдийг амаа хамхихад хүргэсэн гэлцдэг. Түүнчлэн пүрэв гарагт нэгдсэн чуулганаар томилгооны саналыг хэлэлцэхийг хойшлуулсны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд орж, Ж.Батзандан гишүүнтэй маргалдаж, улмаар амь насанд нь заналхийлсэн талаарх мэдээ ч мөн шуугиулаад авсан. Ямартай ч бүлгийн даргын өрөөнд уулзалдсан нь санамсаргүй хэрэг биш бололтой. Д.Эрдэнэбат дарга хэдийгээр Б.Хурцыг дуудаагүй гэдгээ мэдэгдсэн ч гэлээ Ж.Батзандан, Л.Болд нарыг өрөөндөө дуудсан гэдгийг Л.Болд гишүүн хэвлэлийнхэнд байцаагдахдаа ам алдсан. Энэ үед Б.Хурц Д.Эрдэнэбатынөрөөнд орсон нь зориудаар тэднийг уулзуулж, тохиролцуулах гэсэн санаархал байсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ