МАН-ын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар өрсөлдөж байна


МАН-ын Их хурал үргэлжилж байна. Одоо намын даргад нэр дэвшигчид тодорч эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлж байсан бол заалнаас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэрийг дэвшүүлсэн
Гэвч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ татсан юм. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Чуулганы танхимд Ерөнхий сайдтай муудалцсандаа намынхаа мянга, мянган гишүүдээсээ уучлал гуйж байна. Хариуцлага хүлээхэд би бэлэн. Харин Ерөнхий сайд намаа муухай харагдуулж, Ерөнхий сайдын индрээс хэрэлдсэнийхээ төлөө хариуцлага хүлээсний дараа би хариуцлага хүлээнэ. Цэргийн тушаалаар намыг удирддаг биш зөв бодлого, зөв үзлээр намыг удирддаг намын даргатай болохыг хүсч байна” гэсэн юм.
Ингээд МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж байна. Хоёр нэр дэвшигч яг одоо цаашдын зорилго, чиглэлээ танилцуулж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ