Д.Амарбаясгалан улиран сонгогдлоо

МАН-ын шинээр байгуулагдсан Бага хурал анхны хурлаа хийлээ. Хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон юм. МАН-ын дүрэмд “Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгоно“ гэж заасан байдаг.

Тиймээс У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгаланг үлдээх санал оруулж иржээ. Ийнхүү уг хуралдаанаас намын ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан 74.5 хувийн саналаар улиран сонгогдлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө бороо орно
Өчигдөр 08 цаг 49 мин