Лаосын Боловсролын сайд Монголд айлчилж байна


БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн урилгаар Монгол Улсад Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улс /БНАЛАУ/-ын Боловсрол, спортын сайд Сөнгдүанен Лачантабүн албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд өчигдөр /2017.11.24/ Боловсролын сайд нар албан ёсны уулзалт хийж, оюутан солилцооны шинэчилсэн хөтөлбөрт гарын үсэг зурлаа.
Уулзалтын үеэр сайд нар хоёр орны харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, оюутан солилцоо, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Хоёр тал 1976 оноос хойш харилцан оюутан солилцож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл Засгийн газар хоорондын тэтгэлгээр хоёр улсын нийт 60 орчим залуус оюутан солилцооны хөтөлбөрт хамрагджээ. Энэхүү айлчлал нь БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал учраас хоёр улсын Боловсролын яамд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ