Томилгооны сонсгол хийх тухай хуралдаан хойшлов


Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбогдох асуудлаар томилгооны сонсгол хийх тухай Ж.Батзандан нарын 21 гишүүний хүсэлтийг хэлэлцэх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт зарлагдсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо.
Ажлын хэсгийн хуралдаанаар томилгооны сонсгол хийх эсэхийг шийдвэрлэх ёстой юм. Хэрэв нээлттэй сонсгол хийнэ гэж үзвэл товыг нь мөн тогтоох ёстой.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах хүсэлт УИХ-д орж ирсний дараа Ж.Батзандан нарын 21 гишүүн томилгооны сонсгол зохион байгуулах хүсэлтийг энэ сарын 15-нд УИХ-ын даргад гаргасан. Ингэхдээ Б.Хурцтай холбоотой олон гомдол санал Өргөдлийн байнгын хороонд ирсэн учраас Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхийн өмнө энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой гэж үзсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ