Б.Жавхлан: Тайлбар өгч, шалгуулахад бэлэн байна


Монголбанкны Ерөнхийлөгч асан Г.Золжаргалыг өчигдөр АТГ-аас саатуулсан талаархи мэдээлэл олон нийтэд ил болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Золжаргалыг ачигдөр АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан байна. Улмаар мэдүүлгийн үеэр саатуулах ажиллагааг хийсэн аж. Монголбанкны Ерөнхийлөгч асан Г.Золжаргалыг шалгаж буйтай холбогдуулан тухайн үедтэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсанБ.Жавхлан гишүүн болон дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар нарыг давхар шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан билээ.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр “Шалгаж байгаа гэх асуудлын тухайд одоогоор надад мэдэгдсэн зүйл алга. Миний хувьд тайлбар өгч, шалгуулахад бэлэн байна. Би Монголбанкинд үндсэндээ 20-иод жил ажилласан. Сүүлийн зургаан жил Төв банкны Ерөнхийлөгчийн дэргэд ажилласан.
Одоогоор АТГ-аас ямар нэгэн байдлаар байцаалт авахаар хандаагүй. Төв банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч нь банкууд дээр тавьдаг хяналт шалгалтаа хариуцаж ажилладаг. Дэд Ерөнхийлөгч нар арын албааа хариуцаж ажилладаг байсан” гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ