С.Зоригийн хэргийг танилцуулж байна

Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг улсын нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох 15 мянган хуудас материал байдаг бөгөөд 74 хуудас нь захиалагчтай холбогддог тул улсын нууцад үлдээж, 14926 хуудсыг нь нууцаас гаргахаар ярьж байгаа юм.

Энэ асуудлыг өнгөрсөн лхагва гаригт Засгийн газар хэлэлцэх гэсэн боловч Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл ирээгүй тул хойшилсон юм.

Харин өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг танилцуулж байна.

Хуралдаанаар С.Зоригийн хэрэгт холбогдох 14926 хуудас материалыг нууцын зэрэглэлээс гаргахыг сайд нар дэмжвэл УИХ-аар оруулж хэлэлцэх учиртай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ